Ховд аймагт малын өлөн гэдэс 2,000–3,000 төгрөг, ямааны арьс 35,000–40,000 төгрөгийн үнэтэй байна. Түүхий эд худалдан авагчдын ярьснаар өвлийн идэш бэлтгэх үеэр ямааны арьсны үнэ ихэвчлэн өсдөг бөгөөд өнгөрсөн жил 65,000 төгрөг хүртэл хүрч байжээ.

Харин малын гаралтай түүхий эд боловсруулах төвийн цэвэрлэх байгууламж ашиглалтад ороогүйгээс хонины арьс зэрэг дайвар бүтээгдэхүүн «Цагаан морь» захын орчимд хаягдсаар байна. Байгууламжийн тендер 2018 онд 5 орчим тэрбум төгрөгөөр шалгарч, 2020 онд ашиглалтад орох байсан ч хугацаа нь хойшилж, төсөвт өртөг нь 9 орчим тэрбум төгрөг болтлоо нэмэгджээ.

Худалдан авагчид байгууламж ажиллаж эхэлбэл дайвар бүтээгдэхүүн дэмий хаягдахгүй, эдийн засгийн эргэлтэд орно гэж үзэж байна.

Эх сурвалж: khovd.mn