Ховд аймгийн худалдааны цэгүүдэд ОХУ-ын 50 кг гурил 100 мянган төгрөг, дотоодын үйлдвэрийн 50 кг гурил 120 мянган төгрөг, 25 кг гурил 55 мянган төгрөгөөр зарагдаж байна. Үнийн зөрүүгээс шалтгаалан иргэд ОХУ-ын гурилыг илүү сонгож байна.

Малын тэжээлийн үнэ төрлөөсөө хамаарч ялгаатай бөгөөд хэвгэн тэжээл 25 мянган, ОХУ-ын 50 кг хорголжин тэжээл 45 мянган төгрөг байна. Худалдаа эрхлэгчдийн хэлснээр бензин, шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой гурилын үнэ өсөж, худалдан авалт буурсан байна.

Эх сурвалж: khovd.mn