Есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 265.2 мянган тонн үр тариа, 142.4 мянган тонн төмс, 122.8 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Үр тариа өмнөх оны мөн үеэс 2.4 дахин, төмс 2.2 дахин, хүнсний ногоо 25.4 хувиар өссөн байна. Мөн 102.5 мянган тонн тэжээлийн ургамал, 606.8 мянган тонн хадлан бэлтгэсэн.
Ховд аймаг төмсний ургацаар Булган, Сэлэнгэ, Төв аймгийн хамт, хүнсний ногоогоор Орхон, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хамт улсын нийт хураалтын томоохон хувийг бүрдүүлсэн аймгуудын тоонд багтжээ. Тэжээлийн ургамлын хураалтаар нэрлэгдсэн найман аймгийн эхэнд Ховд жагссан байна.
Аравдугаар сарын 15–16-нд орсон бороо, нойтон цас улсын хэмжээнд зарим талбайн ургац хураалтыг түр зогсоосон бөгөөд урьдчилсан дүнг аравдугаар сарын сүүлээр гаргахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: МҮОНРТ
