Өвөл эхэлж агаар хүйтэрсэнтэй зэрэгцэн Ховд аймагт улирлын томуу болон томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өсөж эхэлжээ. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн клиникт өдөрт 100–120 орчим хүүхэд хандаж байгаа бөгөөд 56 хүүхэд хэвтэн эмчлүүлж буйг тус клиникийн уушгины эмч П.Өөдөсмаа мэдээлэв.
Ирж буй хүүхдүүдийн ихэнх нь өндөр халуурч, бөөлжих, суулгах шинжтэй байна. Эмч нарын хэлснээр хүүхдийн эмнэлгийн ачаалал жил бүр арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл өндөр байдаг, сургуулийн амралтаар буурч, хичээл эхлэхэд дахин нэмэгддэг.
Эмч нарын зөвлөмж
Хүүхдэд шим тэжээлтэй хоол, хангалттай шингэн өгөх, гэрийн агаарыг тогтмол сэлгэх, цэвэр агаарт гаргахыг зөвлөж байна. Халуурах, бөөлжих зэрэг шинж илэрвэл хугацаа алдалгүй эмнэлэгт хандах хэрэгтэй.
Эх сурвалж: khovd.mn
