Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд ОХУ-аас цахилгаан авдаг бөгөөд нийт авах чадлын дээд хязгаар нь 50 МВт байдаг. Өвлийн ид ачааллын үед хэрэглээ энэ хязгаараас давах нөхцөл үүсвэл хязгаарлалт хийх шаардлагатай болдгийг Ховд аймгийн Цахилгаан түгээх салбарын ерөнхий инженер Н.Ням-Эрдэнэ мэдээлэв.

Хязгаарлалтыг зөвхөн шаардлагатай үед, оройн 17:00–21:00 цагийн хооронд, баталсан хуваарийн дагуу тодорхой байршлуудад хийнэ. Хуваарь долоо хоногийн бүх өдөр үйлчилнэ.

Эх сурвалж: khovd.mn