Ховд аймгийн Засаг дарга захирамж гаргаж, бямба, ням гарагийг «Гэр бүлийн өдөр» болгожээ. Шийдвэрийн зорилго нь гэр бүлд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулж, гэр бүлийн гишүүд хамтдаа чанартай цаг өнгөрүүлэх, хүүхдийн хөгжил, халамжид анхаарах боломж бүрдүүлэх явдал юм.

Захирамжийн дагуу төрийн болон хувийн байгууллагууд хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамдаа өөрөөр заагаагүй бол амралтын өдөр ажилтнаа ажил, арга хэмжээнд дуудахгүй байх ёстой.

Эх сурвалж: UBN