Малын гоц халдварт шүлхий өвчний анхны тохиолдол 2026 оны тавдугаар сарын 28-нд Ховд аймгийн Булган суманд бүртгэгдэж, зургадугаар сарын 20 гэхэд Алтай, Үенч сумдад тархсан юм. Тухайн үед SAT-1 хэвшлийн вакцин Монгол Улсад байгаагүй тул өвчилсөн малыг устгах арга хэмжээ авч, зургадугаар сарын 3-аас 25-ны хооронд нийт 1,390 мал устгасан байна.

Хуулийн дагуу нөхөн олговрыг тухайн үеийн зах зээлийн үнийн 90 хувиар тооцдог. Засгийн газрын есдүгээр сарын 9-ний 382 дугаар тогтоолоор малчдад нийт 1.7 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэж, улсын нөөцөөс аймгийн төрийн санд шилжүүлсэн хөрөнгийг малчдад шууд олгож байна.

Аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэлийн мэдээлснээр Үенч сумын дөрвөн өрхийн олговор дансны алдаанаас болж буцсан бөгөөд үүнийг засаад дахин шилжүүлнэ. Одоогоор иргэдээс гомдол ирээгүй байна.

Эх сурвалж: khovd.mn