БНХАУ-ын Шинжааны Үжячюй хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Ма Юүшөн тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймагт ажиллажээ. Тэд аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, «Шинэ Ховд» баруун бүсийн хөгжлийн корпораци болон орон нутгийн бизнес эрхлэгчидтэй уулзсан байна.

Уулзалтаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ухаалаг тоног төхөөрөмж, гар урлал, өдөр тутмын хэрэглээний барааны экспорт, импортын асуудлыг хэлэлцэж, хоёр талын аж ахуйн нэгжүүд бизнесийн яриа хэлэлцээ хийжээ. Төлөөлөгчид тавдугаар сарын 22 хүртэл Ховдод ажилласан.

Эх сурвалж: Ховд аймгийн албан ёсны цахим хуудас