Ховд аймаг Засгийн газрын 286 дугаар тогтоолын хүрээнд энэ жил аймгийн аюулгүйн нөөцөд 946 тонн өвс, 296 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн жил аймаг тогтоосон хэмжээнээс өвсийг дөрөв, тэжээлийг зургаа дахин их бэлтгэсэн бөгөөд өвөлжилт харьцангуй тайван байсан тул 700 гаруй тонн өвс, 202 тонн тэжээл нөөцөд үлдсэн байна.

Малчдын бэлтгэл

Аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу сумдад нийт 61,500 тонн өвс, 2,800 тонн тэжээл, 7,000 тонн хужир бэлтгэх хуваарь гаргасан. Наймдугаар сарын сүүлийн байдлаар 31,565 тонн өвс буюу төлөвлөгөөний тал орчим хувь, 558 тонн тэжээл, 250 тонн хужир бэлтгэгдсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Г.Бат-Өлзий аймгийн нөөц энэ жил хангалттай байгааг мэдээлж, аймгийн нөөцөөс сумдын аюулгүйн нөөцөд хуваарилах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: khovd.mn