Ховд аймгийн Байгаль орчны газар 2026 онд нийт 100 мянган мод тарихаар төлөвлөсөн байна. Үүнээс 60 мянгыг нь хавар «Тэрбум мод» үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж, одоо арчилж ургуулж байна.
Намрын мод тарих ажил аравдугаар сарын 25 хүртэл үргэлжилнэ. Манхан суманд «МоЭнКо» ХХК 40 га талбайд навчит мод тарьж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ