Цамбагарав уул нь Монгол Алтайн нуруунд, Ховд болон Баян-Өлгий аймгийн зааг орчимд оршдог мөнх цаст уул юм. Уулын оройг мөсөн гол, цасан бүрхүүл эзэлдэг.
2000 онд Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар байгуулагдсан бөгөөд талбай нь 1,100 гаруй ам дөрвөлжин километр. Энд ирвэс нутагладгаараа онцлог.