Хар нуур нь Хар-Ус нуураас эхтэй нуурын гинжин хэлхээний нэг бөгөөд цэнгэг устай. Дөргөн нууртай сувгаар холбогддог. Нуур Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт багтдаг.
Нар жаргах үеийн үзэсгэлэн, усны шувуудын олон төрөл нь аялагчдын анхаарлыг татдаг.