Сангийн хэрэм нь Ховд хотын хойд хэсэгт байрлах, XVIII зуунд баригдсан Чин улсын цайзын туурь юм. Хожим энд Манж амбаны өргөө, түүний тамга газар байрлаж байв.

Хэрэм нь дөрвөлжин хэлбэртэй, шавар ханатай, зүүн болон баруун талдаа хаалгатай, дөрвөн буландаа харуулын цамхагтай байжээ. Хана тус бүр 330 орчим метр урт. Хэрмийг тойруулан шуудуу ухаж ус татсан бөгөөд хаалга руу модон гүүрээр ордог байв. Өмнөд хэсэгт нь амбаны өргөө, сан, тамгын газар, цэргийн хуаран, зүүн хэсэгт нь худалдааны пүүсүүд, сүм байрлаж байжээ.

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний дараа цайзыг эзлэн авч, улмаар хэрэм эвдэрч хоцорчээ. Одоо 3 орчим метр өндөр, 1.5 метр зузаан хананы туурь үлдсэн.